Khosoo's random world » Noble Prize

Харри Марковиц
Энэ удаа Нобелийн шагналт эдийн засагч, математикч Харри Марковицын товч намтрыг толилуулъя. Түүний эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тун их билээ. Яваандаа түүний бүтээлүүдээс бас дурдаад явах болно. Хөрөнгийн зах зээл, тэр дундаа багц сонголтын онолыг судалж буй оюутан найзуудын хамгийн эхэнд унших ёстой зүйл шүү гэдгийг хэлье.

Дэлхий дээр өөрийн салбартаа онцгой гавьяа байгуулж хүн төрөлхтний сайн сайхны төлөө өндөр гарамгай амжилт гаргасан хүмүүст Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу Шведийн Стокхольм хотноо жил бүр Нобелийн шагналыг гардуулдаг. Энэхүү шагналыг дуртай аавын хүү, ээжийн охин нь авдаггүй. Уран зохиолын салбарт л гэхэд олон алдартай яруу найрагчид, зохиолчид авч чадаагүй байдаг нь үүний илрэл. (Шолохов, Жек Лондон гэх мэт) 1990 оны 12 сард Шведийн нийслэлд шагнал гардуулах ёслол эхэллээ. Эдийн засгийн салбарт энэ онд хэн шагнал авах нь тодорхойгүй байсан юм. Шагнал гардуулах ёслол эхэлж эдийн засгийн салбарт шагнал хүртсэн эрхмийн нэрийг дуудах болоход 3 хүний нэрийг дуудсан юм. Энэ гурван хүн гурвуулаа ижил салбарт энэхүү шагналыг хүртсэн бөгөөд эдэн дундаас АНУ-ын Чикагогоос гаралтай Харри Марковиц хэмээх өвгөжөөр эр гол баатар нь байлаа. Тэр шагнал авахаар өөрийн шавь Уйллиам Шарпе болон Мертон Миллер нартай гарч ирэн зогсчээ.

Харри Марковиц нь 1927 оны 8-р сарын 24-нд Америкийн Чикаго хотод жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг Моррис болон Милдредийн гэр бүлд ганц хүү нь болон мэндэлжээ.

Тэрээр өсвөр насандаа бейсбол, хөлбөмбөг сонирхон ойр хавийн хоосон паркаар хэсүүчлэн явдаг байв. Мөн ахлах сургуулийн найрал хөгжмийн хамтлагт хийл тоглодог байлаа. Үүнээс гадна тэрээр ном унших дуртай хүүхэд байсан бөгөөд анхны уншсан материалууд нь комик ном, адал явдалт зохиолууд байсан. Харин ахлах сургуульд ороод физик, астрономийн салбарын эрдэмтдийн алдарт бүтээлүүдийг сонирхон уншдаг болсон байна. Мөн алдартай философичдын хэлсэн үгнүүдийг ихэд сонирхдог байжээ.

Ахлах сургуулиа төгсөөд Чикагогийн Их Сургуульд элсэн орж 2 жил бакалаврын програм үзсэн.

Эдийн засагч болох нь түүний багын мөрөөдөл нь байгаагүй. Бакалаврын программаа дуусгаад ахисан түвшинд шилжин суралцахдаа тэрээр эдийн засагч болохоор шийдсэн аж. “Хоёрдмол байдлын эдийн засаг”, Фон Нойман, Моргенштерн, Маршакын хүлээгдэж буй ханамжийн тухай аргументууд, Фридман-Сэвэжийн ханамжийн функц зэрэг нь түүний сонирхлыг ихээхэн татсан байна. Чикагогийн Их Сургуульд Фон Нойман, Моргенштерн, Маршак, Сэвэж гэх мэт алдартай багш нараар хичээл заалгаж байсан нь түүний хувьд маш том аз завшаан байлаа.

Чикагогийн Их Сургуульд байхад нь түүнд “Cowles Commission for Research in Economics”-ийн гишүүн болох урилга ирж байсан

Тэрээр Чикагогийн Их Сургуулийг төгсөөд 1952 онд RAND корпорацид ажилд орсон. Түүний дараахан Жорж Данциг RAND корпорацид орж ирсэн бөгөөд Марковиц түүнээс оптимизацийн техникүүдийг суралцсан байна. Тэр  Марковицд маш их тусалж дэмждэг байсан бөгөөд дундаж-вариацийн хилийг тооцоолох (Марковиц(1956)) ажилд нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.

1955 онд Марковиц Чикагогийн Их Сургуулиас Шинжлэх Ухааны Доктор цол хүртжээ.

1952 онд түүний “Portfolio Selection” өгүүлэл нь “Journal of Finance” сэтгүүлд хэвлэгджээ.

1955-1956 оны турш Cowles-ийн сангийн үйл хэрэгт цаг заваа зориулж байсан.

Энэ үедээ James tobin-ы урилгаар Yale их сургуульд очсон.

Mарковиц нь 1990 онд Нюь-Юорк хотын их сургуулийэ Baruch коллежийн санхүүгийн тэнхимийн профессор байх үедээ Нобел хэмээх нэр хүндтэй шасгналын эзэн болсон.

1952 онд хэвлэгдсэн түүний “Багцын сонголтын онол” бүтээл нь түүнийг хамгийн их алдаршуулсан, түүний амьдралын хамгийн гол чимэг болсонбүтээл байсан юм. Тэр RAND компанид байхдаа сурсан оптимизацийн онолын хүрээнд энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд үнэт цаасны багцын эрсдэл болон хүлээгдэж буй үр өгөөжийг үнэт цаасны сонголтоор удирдаж болно хэмээн бодож уг зохиолоо туурвижээ. Түүнийг уг бүтээлээ хэвлүүлсний дараа мэргэжилтнүүд ихээхэн анхааран харцгаасан бөгөөд тэр ч үүндээ урамшин энэ чиглэлийн судалганы ажлааа үргэлжлүүлэн бичсээр байлаа. Ингээд 1956 онд The optimization of a quadratic function subject to linear constraints, 1959 онд Portfolio Selection: Efficient Diversification of Investments зэрэг бүтээлүүдээ туурвиж хэвлүүлжээ.

Түүний гол зорилго Нобелийн шагнал байсангүй. Тэр зүгээр л санхүүгийн төлөө төрсөн хүн байлаа. Тэр Нобелийн шагналаас гадна өөрийн багш эдийн засгийн гарамгай зүтгэлтэн Фон Нойманын шагналыг хүртэж байсан юм.