Posted on
September 23, 2008 by
Б.Хосбаяр
Нэгэн шинэ эдийн засгийн клуб байгуулагджээ. Энэхүү клубт эдийн засаг сонирхдог залуучууд хамрагдах бөгөөд өөрсдийн мэддэг чаддаг, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх юм. Хамгийн гол нь нэг асуудал хөндөөд түүнийгээ олон талаас нь ярьж хэлэлцвэл эдийн засагчдад, эдийн засаг сонирхогчид, оюутан залуучуудад маань хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Энэхүү клубт амжилт хүсье. Энэ онлайн клубын хаяг www.ezmongol.com шүү.
Category
Блог
Posted on
September 20, 2008 by
Б.Хосбаяр
Монголчууд бид 2008 оны өндөр жилийг спортын хувьд аргагүй л өндөр өнгөрөөж байна. Манай тамирчид Бээжингийн дэвжээн дээр бахдам амжилт үзүүлж хүүхэд залуучуудын спорт руу хандах хандлагыг эрс өөрчилж чадлаа. Манай хөрөнгөтнүүд ч спортод их хөрөнгө хаяж ер нь спорт ухрах араагүй эрчтэй урагшаа давхиж байна. Энэхүү хөгжлийн давшилт бүх спортыг ялгалгүй явах ёстой. Бүх төрлийг хамран явах ёстой. Тэгж байж Монгол хүмүүсийн бие бялдар хөгжихөөс гадна хүүхдийн төлөвшилд маш их хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэх учиртай. Read the rest of this entry →
Category
Спорт
Posted on
September 19, 2008 by
Б.Хосбаяр
Миний хаяа нэг сөхөж хардаг блог байх. Харвардын профессор Грег Манкив (Greg Mankiw) гээд хүний. Хаяа харахаар дандаа дэлхийн хэмжээний юм яриад алга болноо. Өөрөө ч их том хүн л дээ. Бушийн эдийн засгийн зөвлөх байсан. Дэлхийн хамгийн нөлөөтэй эдийн засагч гэгддэг хүн. Харин нэг хартал сайн эдийн засагч болохын тулд яах вэ гэсэн оюутнууддаа зориулсан зөвлөгөө байхыг нь олж харлаа. Манай үеийнхэнд, надад их хэрэгтэй эд шиг болохоор нь орчуулаад тавья гэж бодлоо. Read the rest of this entry →
Tags: Грег Манкив, зөвлөгөө
Category
Эдийн засаг
Posted on
August 02, 2008 by
Б.Хосбаяр
Форбес сэтгүүл хамгийн их ашиг авчирдаг 20 их дээд сургуулийн мэргэжлийн жагсаасан байна шүү. Бидэнд ч боломж байнадаа.
Хамгийн их ашиг авчирдаг мэргэжлүүд
- Computer Engineering
- Economics
- Electrical Engineering
- Computer Science
- Mechanical Engineering
- Finance
- Mathematics
- Civil Engineering
Category
Боловсрол
Posted on
July 22, 2008 by
Б.Хосбаяр
.gif)
Энэ зун их том төлөвлөгөөтэй байлаа. 8 сарын 1-нд Ховдод болох нарны бүтэн хиртэлтийг нөхдийн хамт удаан хугацааны аяллаар амралтын журмаар явж үзэх. Харамсалтай нь бас бус асуудлаас болоод аялал болохоо больсон. Гэхдээ Монголд нар хиртдэгээрээ хиртэнэ. Их чухал үйл явдал шүү. Учир нь цаг агаарын хамгийн тохиромжтой нөхцөл Ховдын Булган суманд бүрдэнэ, Бээжингийн олимпоос 7 хоногийн өмнө болох нь жуулчдын хувьд нэг сумаар хоёр туулай буудах боломж олгож энэ нь эргээд Монголд ашигтайгаар тусна гэх мэт.
Category
Одон орон
Posted on
July 16, 2008 by
Б.Хосбаяр
7 сарын 1-нд ч айхтар өдөр байсан шүү. Анх удаагаа тийм юм харлаа. Иргэний дайн гэж ямар болдгийг анх удаагаа харлаа. Аймаар өдөр байлаа. Хэцүү өдөр байсан. Энд тэнд шөнө нь буун дуу гараад, нэг хүнд санаа зовоод, ер нь л аймаар гэдэг үг их тохирох юм байна. Одоохондоо би улс төр ярих болоогүй гэж боддог ч энэ хэдэн өдрүүдэд хүн болгонтой шахуу улс төр ярьчихсан хадуурчихсан явж байх юм аа. Ярихаас яахав. хэхэ. За тэгээд дараах 4 өдөр бол хэцүү байлаа. Тархи угаалт гэдэг үг энэн дээр л мэдэгдэх юм. Энэ өдрүүдэд Pink Floyd – The Wall , George Harrison – Brainwashed зэрэг дуунуудыг л сонсож явах юм байнашд. Тэгээд аз таарч наадам болж сайхан намжаах шиг боллоо. Бусад мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан болохоор илүүц биз.
Category
Блог
Posted on
July 16, 2008 by
Б.Хосбаяр

Миний багын мөрөөдөл ингээд биелж эхэлж байх шиг байна. Хүн болгон л багадаа ямар нэгэн мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд яахав хэтэрхий том ч гэсэн бас их гоё мөрөөдөлтэй байж билээ. Энэ мөрөөдөлдөө хүрэхэд сэтгүүл гаргаж эхэлж, тэр зоригтой алхмыг хийсэн маань их нөлөөлж байсан юм байна. Тэр үед ямар ч азаар намайг Кёкүшюзан хөгжил сангийн Төмөрөө ах, Батзориг ах нар тоож сэтгүүлийн эхний дугааруудыг гаргасан юм. 10 жилийн нэг танихгүй хүүхэд үлгэр яриад ирэхэд тооно гэдэг би бас их азтай хүүхэд шүү. Дараа нь тэр сэтгүүл амжилт олооогүй ч гэсэн бас түүнээс гарах мөнгөөр хэмжээлшгүй, ямар нэгэн хэмжүүрээр хэмжихгүй үр дүн зөндөө гарсан. Тэр нь л гол учир нь байсан. түүнээс хойш олон ч юм бусдын буянд хийж ирлээ. Гайхалтай байсан шүү. Тухай бүрт нь проблемыг шийдэж, тэр бүгдээс кайф авч явна гэдэг нь өөрөө их гоё юм.
Read the rest of this entry →
Category
Блог
Posted on
April 27, 2008 by
Б.Хосбаяр

Энэ удаа Нобелийн шагналт эдийн засагч, математикч Харри Марковицын товч намтрыг толилуулъя. Түүний эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тун их билээ. Яваандаа түүний бүтээлүүдээс бас дурдаад явах болно. Хөрөнгийн зах зээл, тэр дундаа багц сонголтын онолыг судалж буй оюутан найзуудын хамгийн эхэнд унших ёстой зүйл шүү гэдгийг хэлье.
Read the rest of this entry →
Tags: Efficient frontier, Harry Markowitz, Noble Prize, Portfolio selection, William Sharpe
Category
Эдийн засаг
Posted on
April 25, 2008 by
Б.Хосбаяр
Эдийн засгийн өсөлтийн онолын чухал салбар болох дотоод өсөлтийн онолын тухай зарим зүйлийг өгүүлье. Дотоод өсөлтийн онол нь нео-классик онолыг залгуулж түүнийг сөргөж гарган ирсэн онол бөгөөд энэ нь 1980 аад оны үед Поол Ромерын тусламжтайгаар хүчээ авсан эд юм. Эдийн засгийн өсөлтийг судлахад маш чухал онол болно. Read the rest of this entry →
Category
Эдийн засаг
Posted on
March 01, 2008 by
Б.Хосбаяр
Өнгөрсөн онд гарсан өөрийн хит парадыг тэргүүлсэн цомгуудыг танилцуулаад байдаг юм билүү гэж бодож байна. Хамгийн эхэнд мэдээж Майкл Бүблэйгийн хамгийн сүүлд гарсан цомгийг танилцуулж байна. Энэхүү цомог нь саяхан болсон грэммигийн шилдэг уламжлагдсан цомгийн шагнал авсан билээ. Канадаас гаралтай энэхүү дуучны цомог таалагдана гэдэгт итгэж байна. 
Энд дарж авна уу
Tags: Michael Buble
Category
Хөгжим