Нарны хиртэлт 0
Posted on
July 22, 2008 by
Хосоо
Энэ зун их том төлөвлөгөөтэй байлаа. 8 сарын 1-нд Ховдод болох нарны бүтэн хиртэлтийг нөхдийн хамт удаан хугацааны аяллаар амралтын журмаар явж үзэх. Харамсалтай нь бас бус асуудлаас болоод аялал болохоо больсон. Гэхдээ Монголд нар хиртдэгээрээ хиртэнэ. Их чухал үйл явдал шүү. Учир нь цаг агаарын хамгийн тохиромжтой нөхцөл Ховдын Булган суманд бүрдэнэ, Бээжингийн олимпоос 7 хоногийн өмнө болох нь жуулчдын хувьд нэг сумаар хоёр туулай буудах боломж олгож энэ нь эргээд Монголд ашигтайгаар тусна гэх мэт.
.gif)
