Ordinary blog

Khosoo’s random world


Жүдогийн дэлхийн цомыг шууд дамжуулан үзүүлэв

Бичсэн: Б.Хосбаяр | 662 үзсэн | огноо: November 05, 2009 |

Өнгөрсөн хугацаанд www.sportnews.mn онлайн сэтгүүл маань овоо л ажиллалаа. Цаашид хийх, засч залруулах, өргөжүүлэх зүйл маш их байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголд болсон томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Чингис Хаан-2009 жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн байлаа. Хэдийгээр зохион байгуулахад хугацаа тулсан байсан хэдий ч Женко Х.Баттулгын ачаар засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хүртэл мөнгө гаргаж бүгд идэвхийлэн ажиллалаа.

Энэ тэмцээнийг зохион байгуулахтай холбогдож манай спортын нэвтрүүлгийн салбарт нэгэн дэвшил гарлаа. Тэр нь юу вэ гэхээр СПОРТЫН НЭГДСЭН БРОДКАСТ. Тэмцээний телевиз, видеотой холбоотой бүх эрхийг с1 телевиз авч шууд дамжуулалтыг нэгдсэн газраас бусад телевиз рүү цацах хэлбэрээр явууллаа. Гадаад дотоодын бусад тэмцээнүүд, наадмууд ийм л хэлбэрээр явагддаг. Үүнийг анхлан хийсэн нь сайшаалтай. Одоо дараа дараагийн арга хэмжээ ялангуяа наадмыг ингэж явуулбал зохион байгуулалт сайжрахаас гадна үзэгчдэд тун хэрэгтэй юмсандаа. Наадмыг зохион байгуулах комисс ингэж хийгээсэй.

Энэ үеэр Спортын цонхынхон нэгэн зүйлийг хийхийг зорьж ажиллалаа. Спортын арга хэмжээг онлайнаар иж бүрэн coverage хийх гэж оролдов. Тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж (live stream), фото зургийн шуурхай аван хүмүүст үзүүлж, ярилцлага, тэмцээний тухай мэдээллийг аль болох хурдан хүргэхийг хүссэн юм. Дэлхийн даяар суугаа спорт сонирхогч монголчууд, нийт жүдо сонирхогчдод энэ арга хэмжээ бүтэн хүрсэн гэдгийг хэлэх байна. Бидний явуулж байсан стрим  Европын жүдогийн холбооны сайтаар явагдаж, олон улсын жүдогийн холбооны эксперт бидний ажлыг шууд өөрийн блогоороо явуулж байлаа. Ихэд урамшив. Дараа дараагийн тэмцээнийг ингэж явуулах их итгэлийг олж авлаа. Оюутны боксын дэлхийн аварга, наадам, дараа жилийн Чингис Хаан дэлхийн цом гээд л хийж өгнө дөө.

Энэ арга хэмжээнд манайхаас Ганбаа ах, Ханти, Ганхүү бид дөрөв ажиллалаа. Цаана нь мөн Эрхэмээ (Тримедиа), Амараа (Тримедиа) нар тун чиг их туслав. Баярлалаа.

Байнга хамтарч ажилладаг Жүдогийн холбоо, с1 телевиз, Тримедиа компаний voodoo.mn олон нийтийн сайтын хамт олондоо хувийн зүгээс талархснаа илэрхийлье.

VN:F [1.9.3_1094]
Rating: 9.0/10 (2 votes cast)
Жүдогийн дэлхийн цомыг шууд дамжуулан үзүүлэв, 9.0 out of 10 based on 2 ratings

Leave a Reply



Page 1 of 0

↑ Top