Ordinary blog

Khosoo’s random world


Монгол мөрөөдөл

Бичсэн: Б.Хосбаяр | 806 үзсэн | огноо: December 26, 2008 |

Дэлхийн их гүрэн АНУ 20-р зуунд их хүчирхэгжсэн. Тэдний амжилт олон талын л нөлөөнөөс болж бий болсон байх. Америкчуудын энэ амжилтанд “Америк мөрөөдөл” гэдэг зүйл бас их нэмэр болсон байж болох юм. Өөрсдөө энэндээ их дуртай, рекламдахдаа ч гарамгай улсууд. Гол утга нь америкд ирсэн ямар ч хүн өөрийнх нь яс үндэс, гарал угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг үл хамааран хөдөлмөрлөсний хүчинд итгэмээргүй амжилтанд хүрч болно гэсэн утгатай. Ийм замаар баяжиж, амжилтанд хүрсэн хүмүүсээ их рекламдаж дэлхийн даяар байгаа олон олон авьяастай аавын хүүхдүүдийг даллаж, мотивацжуулж өгдөг. Энэ бол Америкийн бас нэгэн амжилтын жишээ гэж ойлгож байгаа.

Ойрхны жишээ гэхэд ЛеБрон Жэймс, Аллен Айверсон, Фредди Аду, Дуэйн Вэйд гээд л энэ жагсаалт цуварч өгнө. Хэрэв адилхан амжилттай америк мөрөөдлийн замналаар яваагүй хүн байвал энэ хэдэн нөхдийг түлхүү сурталчилж амьдралыг нь харуулна. Энэ нь ядуу зүдүү амьдралтай олон хүүхдүүдэд асар их мотивац өгдөг нь тодорхой.

Will Smith-ийн тоглосон Pursuit of happiness  кинон дээр үүнийг хамгийн тод харуулсан гэж боддог. Гайхалтай бүтээл шүү. Энэ мэтчилэн уран сайхны кино, баримтат кино, компьютер тоглоом хүртэл хийнэ. Үүгээрээ л америкчууд “Америк мөрөөдөл” гээчийг жинхэнэ брэнд болгож чадсан билээ.

Тэгвэл Монголчууд яагаад өөрсдийн МОНГОЛ МӨРӨӨДӨЛ-тэй байж болохгүй гэж. Саяын олимпоор энэ байдал Монголчуудад асар том зүйлийг өглөө. Олимпоос медаль авсан залуучууд бүгдээрээ л энэ Монгол мөрөөдлийн нэг хэсэг, бараг эхлэл нь ч байж болохоор болсон. Миний бодлоор монголчууд Н.Түвшээгээ, Э.Бадар-Ууганаа, П.Сэрдамбаа, О.Гүндэгмаагаа энэ байдлаас нь илүү сурталчлах хэрэгтэй юм шиг санагдаад байгаан. Сайхан баримтат кино хийгээд, яаж хөдөлмөрлөж байгааг нь хүмүүст тов тодорхой үзүүлээд хэн ч ингэж хөдөлмөрлөсөн, ямар ч салбарт байсан ямар ч амжилтанд хүрч болно, бүгд гарааны нэг шугам дээр байгаа шүү гэдгийг л түлхүү үзүүлж чадвал бас гоё юм болов уу. Миний санаж байгаагаар энэ тал дээр Монголын баячуудын нууцаас (нэрийг нь андуурсан байж магадгүй) гэдэг хар номноос дэлгэрэнгүй харах боломжтой. Хэдийгээр тэд баяжихдаа ямар ч аргаар баяжсан байж болох ч номыг бичсэн хоёр залуу Монгол мөрөөдлийг түлхүү харуулж өгөхийг зорьсон нь харагдсан. Иймэрхүү бүтээлүүд монголд олон болох болтугай. Мөн олон Монгол мөрөөдлийн эзэд бий болох болтугай. Бүгдээрээ зүтгэе.

VN:F [1.9.3_1094]
Rating: 0.0/10 (0 votes cast)

1 Comments

  1. Shinebayar

    Санал нэг байна, бидэнд байгалийн баялагаас илүүтэй үзэл санааны асар том баялаг сэтгэлгээ, эрч хүч, мөрөөдөл байх ёстой…

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

Leave a Reply



Page 1 of 0

↑ Top