Ordinary blog

Khosoo’s random world


Баярлалаа, Дөчин мянгатынхаан

Бичсэн: Б.Хосбаяр | 1,498 үзсэн | огноо: October 11, 2008 |

Битлз хамтлагт дургүй хүн байна уу? Ядаж hey Jude, yesterday, Let it be дуунуудыг нь сонсох дургүй хүн байна уу. Цаана нь өчнөөн олон гоё дуу бий. Битлзд тийм дуртай биш юм аа гэхэд дургүй гэж хэлэх хүн хайгаад лав олохгүй л болов уу. Биг Сэм гээд нэг кино бий. Энэ кинон дээр нэг мэдрэл муутай ч юм шиг нэг хүн байдаг. Тэр харин Битлзийн улаан фэн. Охиноо битлз маягаар хүмүүжүүлж, ер нь л амьдрал нь тэр чигээрээ Битлз болсон хүн. Гэхдээ дэлхий дээр ийм фэн зөндөө бий гэдэг. Жон Леннон, Поол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр энэ 4 залуу дэлхийн хөгжмийн хамгийн агуу уран бүтээлч гэж бий хэлнэ.

Харин Монголчууд зөвхөн тал газар нүүдэлчин маягаар амьдардаггүй, дэлхийн соёл гэдэг юм бас байдаг шүү гэдгийг дөчин мянгатад Битлзийн хөшөө баригдсанаар харууллаа. Энэ хөгөө Азид анхны Битлзийн хөшөө гэдгийг дурдах хэрэгтэй. Би бол энэ хөшөөг анх хараад, нээлтэн дээр нь очоод нулимс унагаачих гээд л байналээ шүү. :D   Нээлтэнд дээр Ерөнхий сайд, Сү.Батболд сайд, Э.Бат-Үүл гишүүн гээд, түүнчлэн тэр үеийн өчнөөн олон Битлзийн фэнүүд, орцондоо гитар нүдэж өссөн хүмүүс цугласан байсан. Мөн түүнчлэн миний үеийн new generation Beatles үүд (ингээд хэлбэл буруудчихдаг юм болов уу хэхэ) олноор цугласан байлаа. Тэнд байсан хүмүүс явж байгаа битлзийн дуунуудыг бүгдээрээ дагаж дуулж ер нь л гоё уур амьсгалтай байсан. Хөшөөний нээлтийг Жон Ленноны төрсөн өдөртэй давхцуулж хийсэн бөгөөд Поол Маккартниг урьсан хэдий ч харамсалтай нь ирэх боломж байхгүй байсан гэнээ. Зиа тэгээд Их Британий элчин сайдын хэлсэн үгийг төгсгөлд нь хэлье.

Mongolians had Hard Days night in eight days a week after back from USSR, Now All you need Is Love.

манай ангий Битл охин. кеке

VN:F [1.9.3_1094]
Rating: 0.0/10 (0 votes cast)

8 Comments

  1. jenni

    Bid 4iin zurag hamgiin goy n bn :) gehdee ene hushuu neeh sonin yumaa. teneg tom backgrundtai murtluu beatlesiin memberuud n aimaar jijighen naasan

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  2. jargalan chuluunkhuu

    Nomiko giin t shirt laitai shuu nadaa negiig kkkk

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  3. Tuvshin

    Kinonii ner ni Big Sam bish “I Am Sam” baih aa. Double-check hiigeerey ;)

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  4. Хосоо

    tiim tiim. I’m Sam. Thanks.

    VN:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  5. doodoi

    oo hoorhii do ene chine amid bish tegeh dee domog sh dee keke goy baihsan humuusee

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  6. Амита

    Битлзийн хөшөө гэхээсээ илүү Битлзийн хөөмөл гэвэл үнэнд ойрхон санагдсан шүү. Хэ хэ…

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  7. doodoi

    лаг сүртэй л хөшөө гээд байсан зүгээр л наамал шиг юм байна шүү дээ хэ хэ хэ

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

  8. chups

    za ter hushuu n yaaj haragdah yugar higdsend n ahc holbogdol ogood yahuv de tiimee humuusee yum hiij bg humuusee demjeed demjeed yvtsgaachuul hogjliin ih uusver ingd bga shu. zuragnas n hardah bol dajgu shan hoshoo (hoomol) bolje. good job!

    VA:F [1.9.3_1094]
    Rating: 0 (from 0 votes)

Leave a Reply



Page 1 of 0

↑ Top