Сайн эдийн засагч болохын тулд яах вэ?
Миний хаяа нэг сөхөж хардаг блог байх. Харвардын профессор Грег Манкив (Greg Mankiw) гээд хүний. Хаяа харахаар дандаа дэлхийн хэмжээний юм яриад алга болноо. Өөрөө ч их том хүн л дээ. Бушийн эдийн засгийн зөвлөх байсан. Дэлхийн хамгийн нөлөөтэй эдийн засагч гэгддэг хүн. Харин нэг хартал сайн эдийн засагч болохын тулд яах вэ гэсэн оюутнууддаа зориулсан зөвлөгөө байхыг нь олж харлаа. Манай үеийнхэнд, надад их хэрэгтэй эд шиг болохоор нь орчуулаад тавья гэж бодлоо.
1. Математик, статистикийн хичээлийг маш сайн хийх ёстой. Ийм төрлийн хичээлүүд их сонго.
2. Өөртөө санаа тавих, эелдэг тийм эдийн засгийн багшийг сонож, түүнээр хичээлээ заалгах хэрэгтэй. Эдийн засгийн эд эс бүхэн чамд сонирхолтой, эсвэл боогоод үхчихмээр уйтгартай биш байх ёстой.
3. Өөрийн зуны амралтаа эдийн засгийг тал бүрээс нь харах туршлага хуримтлуулахдаа ашигла. Профессор, багшаасаа нэг ажил авч түүнд тусла. Бас хувийн компанид ажиллаж үз. Улсын ажилд ч ажиллаж үз.
4. Чөлөөт цагаараа эдийн засгийг унш. Эхлээгүй байгаа бол энд дараад эдгээр номнуудаас эхэл.
5. Эдийн засгийн мэдээтэй байнга хамт бай. Хамгийн шилдэг долоо хоног тутмын хэвлэл нь The Economist, хамгийн шилдэг өдөр тутмынх нь Wall Street Journal.
6. Хэрвээ чи судалгааны их сургуульд байгаа бол долоо хоногт ядаж нэг удаа судалгааны семинарт анхаарлаа хандуулж бай. Эхний удаа чи ойлгохгүй байж магадгүй. Яагаад гэвэл энэ нь эхлээд илүү техникжсэн санагддаг. Харин цаашдаа өөрөө мэдэхийн хэрээр чи семинарыг өөтрөө нааж авна.
Өшөө олон сонирхолтой юмыг энэхүү Манкивын бичсэн зүйлээс үзэх боломжтой гэнэ.
Аан тийм. Математик дотроо бас юу хийхийг нь хэлсэн байналээ.
Calculus
Linear Algebra
Multivariable Calculus
Real Analysis
Probability Theory
Mathematical Statistics
Game Theory
Differential Equations
эд нартай байхад алзахгүй гэнэ.
Өнгөрсөн гурван жил би ер нь юм хийгээгүй. Гэхдээ оройтоогүй байгаа гэдэгт би итгэж байгаа.

ene huniihaa web site nii haygiig bichij bolohguiyu? esvel bolomjtoi bol nadruu mail dej uguuch? dbold.e@gmail.com
bayarlalaa. sonirholtoi blog bnaa. ediin zasgiin management gej bdag tee? tiim yumaar yvkeel ene toog n uzej eheljiindaa.
hi.ene blogruu sayal orj uzej bna.unet tsaasnii bagts ,ersdeliin tuhai yum heleed ogooch,mongoloor ter tusmaa sudalgaanii ajiliin baival sain bna.
bayarlala
tim ee end unshahaas gadna huvi hunii hicheel zutgeliiig yaj olj avh talaar l helsen baina shu dee tegeheer oortoo ymar negen itgeltei urgshaa zalusaaa