Ordinary blog

Khosoo’s random world


Арван тавын талбайгаа хамгаалъя!

Бичсэн: Б.Хосбаяр | 794 үзсэн | огноо: September 20, 2008 |

Монголчууд бид 2008 оны өндөр жилийг спортын хувьд аргагүй л өндөр өнгөрөөж байна. Манай тамирчид Бээжингийн дэвжээн дээр бахдам амжилт үзүүлж хүүхэд залуучуудын спорт руу хандах хандлагыг эрс өөрчилж чадлаа. Манай хөрөнгөтнүүд ч спортод их хөрөнгө хаяж ер нь спорт ухрах араагүй эрчтэй урагшаа давхиж байна. Энэхүү хөгжлийн давшилт бүх спортыг ялгалгүй явах ёстой. Бүх төрлийг хамран явах ёстой. Тэгж байж Монгол хүмүүсийн бие бялдар хөгжихөөс гадна хүүхдийн төлөвшилд маш их хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэх учиртай.

Монголын спорт сонирхогчид, спортод хайртай хүмүүс, хүүхэд залууст нэг асуудал хэдэн жилийн өмнөөс тулгарч тэд хохирцгоох болсон. Тэр юу вэ гэхээр сургуулиудын гаднах талбайнууд өөр эзэмшигчийн гар дээр очиж хүмүүс хаана биеийн тамир хийхээ мэдэхээ больсон. Тэгвэл энэ байдал бүр даамжирч бидний ярьж заншсанаар 15-ын хэмээх талбай руу тэд гараа дүржээ. Биднийг очиход тэд талбайн теннис, бусад спортын хэсгийн талбайг тойруулан хашаа хатгачихсан барилгын ажлаа хэдийнэ эхэлжээ. Удахгүй хөлбөмбөгийн талбайг ч бас “эзэлнэ” гэнэ. Монголдоо цөөхөн байгаа энэ талбайгаа бид хамгаалахгүй юм бол өөр хэн ч хамгаалахгүй. Энэ байдлыг улс төржүүлэлгүй зөвхөн монголын спортыг хамгаалахын төлөө л хамгаалъя.  Эсэргүүцлийн цуглаан ирэх даваа гарагт болно.

www.sportnews.mn

VN:F [1.9.3_1094]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Leave a Reply



Page 1 of 0

↑ Top