Шинэ сайтаа хүлээж авлаа
Миний багын мөрөөдөл ингээд биелж эхэлж байх шиг байна. Хүн болгон л багадаа ямар нэгэн мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд яахав хэтэрхий том ч гэсэн бас их гоё мөрөөдөлтэй байж билээ. Энэ мөрөөдөлдөө хүрэхэд сэтгүүл гаргаж эхэлж, тэр зоригтой алхмыг хийсэн маань их нөлөөлж байсан юм байна. Тэр үед ямар ч азаар намайг Кёкүшюзан хөгжил сангийн Төмөрөө ах, Батзориг ах нар тоож сэтгүүлийн эхний дугааруудыг гаргасан юм. 10 жилийн нэг танихгүй хүүхэд үлгэр яриад ирэхэд тооно гэдэг би бас их азтай хүүхэд шүү. Дараа нь тэр сэтгүүл амжилт олооогүй ч гэсэн бас түүнээс гарах мөнгөөр хэмжээлшгүй, ямар нэгэн хэмжүүрээр хэмжихгүй үр дүн зөндөө гарсан. Тэр нь л гол учир нь байсан. түүнээс хойш олон ч юм бусдын буянд хийж ирлээ. Гайхалтай байсан шүү. Тухай бүрт нь проблемыг шийдэж, тэр бүгдээс кайф авч явна гэдэг нь өөрөө их гоё юм.
Спортын цонх гэдэг нэрийн доор энэ олон хийгдсэн юм хэдэн хүний хөдөлмөр орсон гэж бодно. Бүгдийг нь бичих гэж үзсэнээ асар их болчихоор нь больчихлоо. Спортын цонх гэж нэг зүйл нийт 10000 юм хийсэн гэж бодоход би 1,7г нь хийсэн юм шүү гэдгийг тэр нөхөд, ах , эгч нартаа хэлье дээ. кеке. Заза. Баярласандаа баахан юм биччихлээ. Сүүлийн үед ер нь их баяртай яваад байгаа. Яагаад гэвэл багаасаа хүсдэг байсан, сүүлийн бүтэн жил хиййнэ гэж зорьж явсан СПОРТЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ маань ашиглалтанд орсон учраас, эхний хэдэн өдрийн хандалт, хүмүүсээс сонсч байгаа магтаалын үг зэргийг бодохоор агаад ч баярлахгүй байж чадахгүй байгаа юм.
За ингээд энэхүү сайт та бүхэнд таалагдана гэж бодож байна. Цаашдаа өшөө олон гоё гоё зүйлүүдийг бэлэн болгоноо.

