Ordinary blog

Khosoo’s random world


Тархи угаалтаа гэж…

Posted on July 16, 2008 by Б.Хосбаяр

7 сарын 1-нд ч айхтар өдөр байсан шүү. Анх удаагаа тийм юм харлаа. Иргэний дайн гэж ямар болдгийг анх удаагаа харлаа. Аймаар өдөр байлаа. Хэцүү өдөр байсан. Энд тэнд шөнө нь буун дуу гараад, нэг хүнд санаа зовоод, ер нь л аймаар гэдэг үг их тохирох юм байна. Одоохондоо би улс төр ярих болоогүй гэж боддог ч энэ хэдэн өдрүүдэд хүн болгонтой шахуу улс төр ярьчихсан хадуурчихсан явж байх юм аа.  Ярихаас яахав. хэхэ. За тэгээд дараах 4 өдөр бол хэцүү байлаа. Тархи угаалт гэдэг үг энэн дээр л мэдэгдэх юм. Энэ өдрүүдэд Pink Floyd – The Wall , George Harrison – Brainwashed зэрэг дуунуудыг л сонсож явах юм байнашд. Тэгээд аз таарч наадам болж сайхан намжаах шиг боллоо. Бусад мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан болохоор илүүц биз.

Leave a Reply




↑ Top