Анхны блог
За ингээд өдөр ирэх тусам хөгжиж байгаа интернэт ертөнц, виртуал ертөнцөд өөрийн гэсэн жоохон ч гэсэн зайг блог хэлбэрээр эзэлж эхэлж байна. Тэгээд юм хөгжөөд, вэб 2.0 гээч зүйл нь хөгжөөд хүн бүрийн өөрийн блогтой болох, вэбтэй болох асуудал “чихрийн цаас” болждээ. Цаашдаа тэгээд энэхүү блог дээрээ өөрийн хобби болон бас бус зүйлүүдийг нийтэлж байх болно. Хулгана жилийн Цагаан сарын шинийн 3-ны өдөр эхэлж байгаа нь сайхан байна шүү.
