Posted on
September 28, 2010 by
Б.Хосбаяр
Санамсаргүй интернэт хэсч явтал нэгэн монгол залуугийн бахархмаар түүхтэй учирдаг юм байна. Энэ тухай өмнө нь монголын хэвлэлд гарч байсныг би лав санахгүй байна. Тэртээ 1992 оны Барселоны олимптой холбоотой материал. Тухайн үедээ Спортс Иллюстрэйтед болон бусад томоохон хэвлэлд манай тамирчны тухай гарч байжээ.
Барселоны олимп бол тун онцлогтой олимп байсан. Социалист системийн задралын дараа болсон энэ олимпод Боксын тамирчин Н.Баярсайхан, буудлагын тамирчин Д.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртэн эх орны нэрийг өндөрт мандуулаад байсан ч бас нэгэн тамирчны амжилт, тэсвэр тэвчээрийг мартахыг учиргүй ажээ. Монголын багаас хөнгөн атлетикийн төрөлд ганцхан тамирчин өрсөлдсөн байна. Тэр ганцхан тамирчин нь эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон 42 км, 195 метр гүйж уралддаг марафоны төрөлд оролцжээ. Монголоос анх удаа марафонд оролцож байгаа нь энэ. Манай тамирчин Пямбуугийн Туул Барселона хотод очин уралдаанд оролцохын өмнө түүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг зохион байгуулагчид мэдсэн байна. Гэсэн хэдий ч түүнийг наадамд оруулжээ.
Одоо түүний тухай дэлхийн хамгийн шилдэг спортын сэтгүүл Спортс Илльюстрэйтедэд хэрхэн бичсэнийг хөрвүүлэн хүргэе.
Барселоны олимпийн хаалтын өдөр марафоны тэмцээний гараан дээр П.Туул маш их сэтгэл нь хөдөлж, сандарсан байгаа нь царайнаас нь харагдаж байлаа. Монголын багийн цорын ганц хөнгөн атлетикч, анхны марафонч, Барселоны олимпийн Монголын багийн сүүлчийн найдвар 33 настай Туул амжилт үзүүлэхийг л хүсэн зогсч байв. Гараан дээр монголоос орос, оросоос англи руу хөрвүүлсэн орчуулагчдын тусламжтайгаар “Би энэ гайхалтай гүйгчдээс хол хоцрохыг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ. Тиймээ, уралдаан хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ 42 км-ийн хүнд хэцүү уралдааны шалгуурын Туул анх удаа давж байгаа нь биш.
Туул 1978 онд Улаанбаатар хотноо барилгын ажил хийж байх үеэрээ нүдэндээ хүнд гэмтэл авч хараагүй болжээ. Хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн ч амжилт олсонгүй. Тэр үндсэндээ дахиж хорвоо ертөнцийг харж чадахгүй гэдэгтээ эвлэрээд байв. Гэтэл аз таарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, ивээн тэтгэдэг New York Achilles Track Club хэмээх байгууллага түүнд туслахаа илэрхийлжээ. Түүнийг 1990 онд алдарт Нью Йоркийн марафонд оролцохыг урьсан байна. Тэр хөтчийн тусламжтайгаар уралдааны замд гаран гүйж ямартай ч бариандаа орсон байна. Замын ихэнхийг алхсаар 5 цаг гаруй хугацаанд бариандаа оржээ. Манай хүнд тусалсан клуб түүнийг ингээд зүгээр орхисонгүй. 1991 оны нэгдүгээр сард Нью Йорк хотноо нүд шилжүүлэн суулгах мэс засалд орж хорвоо ертөнцийг 13 жилийн дараа дахин харсан аж.
Мэс заслын дараа эмч нь түүний нүдний боолтыг тайлахад Туул бүх зүйл цэнхэр өнгөтэй харагдсан гэж хэлжээ. “Би ерөнхийдөө их тайван хүн, гэхдээ тэр үед ямар их аз жаргалтай, ямар их баяр баясгалантай байсан гээч” гэж тэр дараа нь дурсчээ. Мэс заслаас гараад тэр өөрийн эхнэр болон амьдралдаа огт харж байгаагүй зургаа, найман настай охидуудаа харсан байна.
Ийнхүү олимпийн наадамд оролцох зорилго тавин бэлтгэл хийж эхэлсэн байна. Барселонд тэр 4:00:44 амжилтыг үзүүлж барианд хамгийн сүүлд оржээ. Гэхдээ халуун каталаны замд 112 марафонч уралдсанаас 25 нь замаа дуусгаж чадалгүй шантарч уралдааныг орхиж байжээ. Олимпийн наадмын хамгийн хүндтэй, хамгийн сүүлчийн тэмцээн нь марафоны төрөл байж хаалтын ажиллагааны үеэр медалийг гардуулдаг онцгой нь. Тиймээс Пямбуугийн Туул нь Барселоны олимпийг хаасан тамирчин хэмээн үздэг. Туул уралдааны дараа сэтгүүлчдэд өгүүлэхдээ “Миний энэ уралдаан олон монгол хүмүүст урам өгөх байх гэж бодож байна. Хэрвээ би Атлантын олимпод гүйх аваас өөр олон монголтой гүйнээ” хэмээн хэлжээ.
Манай тамирчин Туулын амжилтыг зөвхөн Спортс Ильюстрэйтед хөндсөн юм биш. Дэлхийн томоохон хэвлэлүүд дээр гарсан. Түүнчлэн 2009 онд шилдэгүүдийн жагсаалтыг гаргадгаараа алдартай listverse.com олимпийн наадмын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн арван агшины жагсаалтад Пямбуугийн Туулын онцгой явдлыг наймдугаар байранд нэрлэжээ.
Тэртээ 18 жилийн тэртээ гавьяа байгуулсан монгол залуун түүх ийм буюу.
Category
Олимп, Спорт
Posted on
July 16, 2010 by
Б.Хосбаяр
Солонгын үндэстний том шалгалт
Хар тивийн хамгийн хөгжилтэй улс нь яахын аргагүй ӨАБНУ. Хэдэн зууны тэртээгээс дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн бүрийн хүмүүс нүүсээр ирсэн стратеги, газар нутгийн асар их ач холбогдолтой газар ажээ. Read the rest of this entry →
Category
Электрон ном
Posted on
June 16, 2010 by
Б.Хосбаяр
Блог гэдэг зүйлийг нээгээд удаж байгаа ч хөгжүүлэх, байнгын хөтлөлт тал дээр үнэхээр хойрго хандаж явжээ би гэдэг хүн.
Удахгүй энэ блогийг амь оруулнаа.
Category
Электрон ном
Posted on
November 05, 2009 by
Б.Хосбаяр
Өнгөрсөн хугацаанд www.sportnews.mn онлайн сэтгүүл маань овоо л ажиллалаа. Цаашид хийх, засч залруулах, өргөжүүлэх зүйл маш их байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголд болсон томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Чингис Хаан-2009 жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн байлаа. Хэдийгээр зохион байгуулахад хугацаа тулсан байсан хэдий ч Женко Х.Баттулгын ачаар засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хүртэл мөнгө гаргаж бүгд идэвхийлэн ажиллалаа. Read the rest of this entry →
Category
Блог
Posted on
March 29, 2009 by
Б.Хосбаяр
Two, one, two, three, four
Ev’rybody’s talking about
Bagism, Shagism, Dragism, Madism,
Ragism, Tagism
This-ism, That-ism, is-m, is-m, is-m
All we are saying is give piece a chance,
All we are saying is give piece a chance
C’mon
Ev’rybody’s talking about ministers,
Sinister, Banisters
And canisters, Bishops, Fishops,
Rabbis, and Pop eyes, Bye, bye, bye byes
All we are saying is give peace a chance,
All we are saying is give peace a chance
Let me tell you now
Revoluton, evolution, masturbation,
Flagellation, regulation, integrations,
Meditations, United Nations,
Congratulations
Ev’rybody’s talking about
John and Yoko, Timmy Leary, Rosemary,
Tommy Smothers, Bobby Dylan,
Tommy Copper,
Derek Taylor, Norman Mailer,
Allen Ginsberg, Hare Krishna,
Hare
Krishna
Category
Хөгжим
Posted on
January 03, 2009 by
Б.Хосбаяр
шинэ он гарлаа. Он гарахын өмнө блогтоо өнгөрсөн жилийнхээ ололт амжилтыг бичье гэж бодсон болоюч нэг л сонин санагдаад больчихсон.
Өнөөдөр маш муу мэдээ сонслоо. Нэг найз минь нас барж. Бид хоёр тийм дотно нийлдэггүй байсан ч уулзах болгонд би түүнээс юм сурч, хамт гоё юм ярьж, цаашдаа өчнөөн олон юм хийнэ гэж ярилцдаг байлаа. Хамт Спортын цонхыг гоё болгоно, бэлтгэдэг нэвтрүүлгээ яаж гоё болгох уу гээд л олон юм ярина. Хөгжим, спорт гээд ярихгүй юм байхгүй.Тэр зүгээр л сайн хүн байсан. Хэтэрхий залуугаараа явчихлаа. Цаашид зөндөө юм хийх байсан залууу.
Чи бурхны оронд очноо. Ум сайн амгалан болтугай.
Эхнэр хүүхдийг нь бодохоор л хэцүү санагдаад байх юм.
Category
Блог
Posted on
December 26, 2008 by
Б.Хосбаяр
Дэлхийн их гүрэн АНУ 20-р зуунд их хүчирхэгжсэн. Тэдний амжилт олон талын л нөлөөнөөс болж бий болсон байх. Америкчуудын энэ амжилтанд “Америк мөрөөдөл” гэдэг зүйл бас их нэмэр болсон байж болох юм. Өөрсдөө энэндээ их дуртай, рекламдахдаа ч гарамгай улсууд. Гол утга нь америкд ирсэн ямар ч хүн өөрийнх нь яс үндэс, гарал угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг үл хамааран хөдөлмөрлөсний хүчинд итгэмээргүй амжилтанд хүрч болно гэсэн утгатай. Ийм замаар баяжиж, амжилтанд хүрсэн хүмүүсээ их рекламдаж дэлхийн даяар байгаа олон олон авьяастай аавын хүүхдүүдийг даллаж, мотивацжуулж өгдөг. Энэ бол Америкийн бас нэгэн амжилтын жишээ гэж ойлгож байгаа. Read the rest of this entry →
Category
Блог
Posted on
December 06, 2008 by
Б.Хосбаяр
Миний ойрд бодоод байгаа бодлыг Баабар яг мэдсэн юм шиг биччихэж. Сүүлийн үед хавь ойрны нэг хүн учиргүй бөө хувилгаан боллоо. Нэг хүнээр юм харуулах гэж очсон л гэнэ. Тэр нь чи их удамтай хүн байна бөө бол гэсэн л гэнэ. Бөө болохгүй бол гэрийнхнээс чинь нэг хүн “эвгүйтнэ” л гэсэн гэнэ. Бөө болоод бөөн хувцас зарсан л гэнэ. Бөөгийн хувцас нь бөөн мөнгө болсон л гэнэ. Аав ээж нь Завхан явах хэрэгтэй болсон гэнэ. Машин хэрэгтэй болж таараа. Өгч туслаач гэх мэтчилэн зөндөө юм хүссэн үедээ гуйдаг болж. Гээд нэг жишээ авъя. Хамгийн харамсалтай нь тэр “багш”-ийн (миний л үеийн охин байх) шавь гэж 20 гаруй хүн байна гэнэ. Хэцүү юм аа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Гадуур ийм багш, хувилгаад хэчнээн байгаа бол?. Эд бол жинхэнэ Баабарын хэлснээр “луйварчид” болоод байгаам.
Нэмээд энэ хэд хэдэн телевизээр байнга яриад байгаа эрэгтэй эмэгтэй хэсэг нөхдүүд байна аа. Яадаг гурвалжин, яадаг сүлд тахидаг хүмүүс. Ээ. Эд нар бас луйварчид. Хамгийн гол нь үүнийг сонсож, биширдэг хүмүүс их болж байгаа нь л миний хувьд их эмгэнэлтэй санагдаж байна. Бүр МУИС-ийн “онц сурлагатай” оюутан хүртэл бас л номыг нь тэвэрчихсэн их гоё гээд л явж байна. За за. Бааахан солиорчихлоо. Доор байгаа 2 цуврал нийтлэлийг уншаарай.Хувь хувьдаа л шинжлэх ухаанаа өмөөрдөг болцгооё тэхүү!
Category
Блог
Posted on
October 11, 2008 by
Б.Хосбаяр
Битлз хамтлагт дургүй хүн байна уу? Ядаж hey Jude, yesterday, Let it be дуунуудыг нь сонсох дургүй хүн байна уу. Цаана нь өчнөөн олон гоё дуу бий. Битлзд тийм дуртай биш юм аа гэхэд дургүй гэж хэлэх хүн хайгаад лав олохгүй л болов уу. Биг Сэм гээд нэг кино бий. Энэ кинон дээр нэг мэдрэл муутай ч юм шиг нэг хүн байдаг. Тэр харин Битлзийн улаан фэн. Охиноо битлз маягаар хүмүүжүүлж, ер нь л амьдрал нь тэр чигээрээ Битлз болсон хүн. Гэхдээ дэлхий дээр ийм фэн зөндөө бий гэдэг. Жон Леннон, Поол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр энэ 4 залуу дэлхийн хөгжмийн хамгийн агуу уран бүтээлч гэж бий хэлнэ. Read the rest of this entry →
Category
Хөгжим
Posted on
October 07, 2008 by
Б.Хосбаяр

Өнөөдөр сонины өчигдөрийн дугаарт гарсан редакцийн уулзалтыг хүргэж байна.
Тэмдэглэсэн И.Отгонжаргал, Ц.Цэвээнхэрлэн (2008-10-06)
-Редакцын уулзалт-
“Өнөөдөр” сонины редакцид УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал нар зочиллоо. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн тодотгол, инфляцын өсөлт, нийгмийн халамж, үйлчилгээ тойрсон олон асуудлыг хөндлөө.
-Инфляцыг 12 хувь болгож бууруулахад мөнгөний бодлого, үндсэн чиглэлийн уян хатан уялдаа холбоог хэрхэн бий болгох вэ?
Read the rest of this entry →
Category
Эдийн засаг